Preloader

Хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (Оюутны гудамж 2, Сонор плаза 601 тоот).

Утас:

+(976) 70154422, 70154423

ИМэйл

info@monmeat.mn

Тухай

БИДНИЙ ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД


Бидний Алсын хараа, Эрхэм зорилго, үнэт зүйлс

 

Алсын хараа

Монгол махны экспортыг нэг цонх, нэг бодлого, нэг брэнд, нэгдмэл эрх ашгийн дор зангидан нэгдсэн хүч, нэгдсэн боломж үүсгэн түүнийхээ үр ашгийг Монголын махны салбарын бүхий л оролцогчдод шударга хүртээгч байгууллага байна.

 

Эрхэм зорилго

Монголын махны холбоо нь Монгол улсын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа эрхлэгчдийг нэгдмэл бодлого, үр ашигтай хамтын ажиллагаагаар хангаж, удирдлага, зохион байгуулалт, технологи, хүний нөөцийн хувьд хөгжүүлэн, дотоод гадаадын зах зээлд хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх чадавхитай болгох.

 

Үнэт зүйлс

-        Мах үйлдвэрлэгчдэд шударгаар үйлчлэх

-        Нэгдмэл үйл ажиллагааг хангах

-        Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлын хуульд нийцүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллах.

Монголын Махны Холбоо ТББ 1999 онд байгуулагдсан мал төхөөрөх, мах , махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн ТББ.

Бидний үйл ажиллагааны гол чиглэл дотоодын болон олон улсын хэмжээнд махны бизнесийг дэмжих явдал юм. MMХ нь олон талт хамтын ажиллагаа, шинжлэх ухааны судалгаа, чөлөөт худалдааны зарчимд суурилан салбартаа үйлчилдэг.

Холбооны гишүүн байгууллагууд нь улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй ААН-үүд.

Бүх гишүүдийн хурлаас сонгогдсон 15 гишүүнтэй Удирдах зөвлөл. Холбооны өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлагын чиг үүргийг гүйцэтгэх захирал, түүний багийн мэргэжилтнүүд хариуцан ажилладаг.

 Тэргүүн  / УИХ-ын гишүүн/ Б.Пүрэвдорж

Гүйцэтгэх захирал / Мал эмнэлгийн ухааны доктор/ Н.Батсуурь

Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэгч, худалдаачид, малчид, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд нээлттэй. Олон талт хамтын ажиллагаа нь шинэ санаа, инновац, салбарын хөгжил дэвшлийн суурь болно гэж үздэг. 

Салбарын үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлаар эрх бүхий байгууллагууд, эрдэмтэд, судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй.